Монгол бичиг - 9-р анги - Хичээлийн агуулга

    Оюунтүлхүүр нэрт сургаалиас


    ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

                      Заах анги: 9-р анги

                 Он сар өдөр: 2016-10-18

                      Хичээлийн сэдэв: Оюунтүлхүүр нэрт сургаалаас

                 Хичээлийн зорилго:

    Оюунтүлхүүр нэрт сургаалийг уншиж, ойлгох, ухаарах, зөв хичээнгүй бичих, үгийн утгыг интернэт орчинд толь бичгээс хайх, бичвэрийн олон янз тигүүдийг харьцуулан унших, холбох,  төгсгөх нөхцөлүүдийг хэрэглэж сурах

                 Хичээлийн зорилт:

    • Оюунтүлхүүр нэрт сургаал, түүний хэсгээс уншиж судлах
    • Сургаалын хэсгээс нөхцөлүүдийг таних, олж шинжлэх
    • Сургаалын хэсгээс үгийн утгыг интернэт толь бичиг ашиглан ойлгох
    • Сургаалын хэсгийг бичгийн янз бүрийн тиг ашиглан бичсэнийг харьцуулан унших
    • Сургаалыг цахим орчинд монгол бичгээр унших, хуулан бичих

                Хичээлийн хэлбэр:

    1.Зохион байгуулах хэлбэр:

    • Анги 5 баг болж ажиллах ба багт 1 зөөврийн компьютер байрлуулж интернэт сүлжээнд холбосон байна.              

    2. Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:

    • Сэргээн санах
    • Шинэ мэдлэг олгох
    • Бататгах
    • Дүгнэх

    Арга  зүй:

    • Цахим орчинд мэдээлэлтэй ажиллах
    • Үгийн утгыг ойлгох, ухаарах, ярилцах
    • Харьцуулан унших, жиших, хэрэглэх

     Сургалтын материаллаг орчин хэрэглэгдэхүүн:


    Оюунтүлхүүр нэрт сударын хэсэг

    http://mongolian-script.blogspot.com/2011/11/7.html

    http://mongolian-script.blogspot.com/2011/11/6.html

    Интернэт толь бичиг

                http://dict.num.edu.mn/

    Үзүүлэн: Power point presentation

    Тараах материал:

    Судрын хэсгээс бичгийн олон тигээр бичсэн бичвэрүүд

    Хичээлийн бүтэц хугацааны төлөвлөлт:

    Хугацаа

    Багшийн үйл ажиллагаа

    Сурагчийн үйл ажиллагаа

    Анхаарах зүйл

    5 мин

    Анги зохион байгуулалт:

    Багш хичээл эхлэхээс өмнө ангийн 5 багт хуваасан байна.

     

    Хичээллэх үеийн дэгийг баримтална.

     

    Зөвхөн шаардлагатай тохиолдолд интернэт ашиглах, багшийн зүгээс өгсөн сайт ашиглах, өөр сайтруу орохыг хориглоно

     

    Сэргээн санах

    Эрдэнийн товч сургаалийн хэсгээс бичмэл, дармал, бийрийн тигээр бичсэн хэсэг PPT1. Slide2-г дэлгэцээр харуулна

     

    Төрөл бүрийн тигийг харьцуулан уншиж. ярилцана

    Үгийн утгыг ойлгосоноо сэргээн санахад анхаарах

    5 мин

    PPT1. Slide3-г үзүүлж сурагчдад зааврын дагуу холбоосоор орж дэлгэцэнд байгаа судрын хэсгийг олуулж уншуулна.

    http://mongolian-script.blogspot.com/2011/11/6.html холбоосоор орж Оюунтүлхүүр нэрт судрын хэсгээс унших

    Баг дотроо уншина. Ойлгохгүй уншиж чадахгүй үгсийг тэмдэглэж авна

     

    PPT1. Slide4-г үзүүлж сурагчдад зааврын дагуу холбоосоор орж дэлгэцэнд байгаа судрын хэсгийг олуулж уншуулна.

    http://mongolian-script.blogspot.com/2011/11/7.html

    холбоосоор орж Оюунтүлхүүр нэрт судрын 2 хэсгээс унших

     

     

    Утгыг ойлгоогүй үгсийг толь бичгээс тайлбарыг харуулна.

    Тэмдэглэж авсан үгсээс утгыг ойлгохгүй үгүүдийг http://dict.num.edu.mn/

    сайтаар орж тайлбарыг утгыг ойлгох

     

     

    PPT1. Slide6-г дэлгэцэнд үзүүлж баг бүрээр утгыг ярилцана.

    Баг дотроо ярилцаж утгыг тодорхойлно.Багаараа хэлэлцэнэ.

     

     

    PPT1 Slide7,8-г харуулна.

    Харьцуулан ажиглан 

     

    5 мин

    Шинэ мэдлэг олгох

     

     

    5

    http://k12.mn/undesnii_bichig?page=3 хаягаар хандан хичээл 30-ийн 1,20секээс бичлэгийг эхлүүлж басу, бэсү нөхцөлийг тайлбарыг харуулна.

    Хичээл 32-ийн 4мин50 сек-ээс бичлэгийг эхлүүлж –мой, -муй нөхцөлийг тайлбарыг харуулна.

     

    Бичиж тэмдэглэж авна.

     

    5 мин

    Бататгах

     

    Сурагчид тухайн сургаалын утга учрыг ойлгосон эсэхийг холбогдох зүйр цэцэн үг, хэлц хэллэгээр жишээлэн батлуулна.

     

     

    Дүгнэх

    Сургаал эхийг бичмэл, дармал, бийрийн тигээр бичсэн хэсгийг харьцуулан уншиж хэлэлцэнэ.

     

     

    Гэрийн даалгавар

    http://mongolian-script.blogspot.com/ холбоосоор орж Оюунтүлхүүр нэрт судрыг бүрэн эхээр нь унших. Өөрт таалагдсан хэсгийг чээжлэх, чээжилсэн хэсгийн холбох, төгсгөх нөхцөлөөр төгссөн үгсийг олж тэмдэглэх

     

     

     



    Үзсэн тоо:3059
    presentation1.pptx»
    ажиллах заавар.docx»